Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны аав “Энхийн төлөө” шагнал хүртлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Улс эх орондоо эзэн болсон Монгол хүнийг дэмжих, хүлээн зөвшөөрөх, үйлсийг нь олон нийтэд алдаршуулах, хойч үетэй нь холбож өгөх, түүнээс суралцах, хамтдаа нийгмийн үнэт зүйлсийг бий болгох зорилгод нэгдэн “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд энэ үйл ажиллагааг 2011 оноос эхлэн зохион байгуулж, жилд нэг хүнийг Энхийн шагналтнаар тодруулдаг уламжлалтай.

Нэр хүндтэй уг шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан, эв нэгдэл энхийн төлөө бодит ажил нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнд олгодог бөгөөд энхийн шагналтанг нийгэм, олон нийтэд таниулан алдаршуулснаар залуу үеийнхэнд үлгэр дууриалал үзүүлэх зорилготой юм. Ж.Төмөрсүх нь Байгаль орчны салбарт тэр дундаа Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын чиглэлээр 34 жил тасралтгүй ажилласан. Цэвэр цэнгэг усны их нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойт тайгын Тусгай хамгаалаллтай газрын менежментийг амжилттай хэрэгжүүлэн ажилласныг ийнхүү үнэлж Байгаль орчны салбараас анх удаагаа энэхүү шагналыг олгож байна.

Өмнөх онуудад дараах нэр хүнд бүхий хүмүүс энэхүү шганалыг хүртэж байсан.

 

  • 2011 он: Д.Цахилгаан (Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Соёлын Гавъяат зүтгэлтэн)
  • 2012он: Б.Лхагвасүрэн: (Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч)
  • 2013 он: Ц.Нямдорж (Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн)
  • 2014 он: С.Эрдэнэчулуун (Монгол Улсын Гавъяат багш, Азийн хүүхдийн сангийн захирал)
  • 2016 он: Ч.Ганзам (Эрэн хайгч, аврагч)
  • 2017 он: Б.Энхравдан (ЭХЭМҮТ-ийн хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч)
  • 2018 он: Ц.Лочин (Мэс засалч, зохион бүтээгч)
  • 2019 он: Ц.Раднаа (Ахмад мастеруудын дэлхийн аварга)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 08 сарын 02

AVILGALD IDEGDSEN TCAGDAA HUULIINHANTAI MONGOL UDAHGUIEE ....ERTUNTCIIN GAVAAR ORNO.. AVILGACHIDAA SONGOOD BAI...TED N URALDAANII MORD SHIG L ...

0  |  0
Зассс(192.82.87.218) 2022 оны 06 сарын 20

Зассс

0  |  0
зочин(124.158.69.96) 2022 оны 06 сарын 20

Лхагвасүмбэрэлийн амиа алдсан шалтгааныг Цагдаа юу болгоод орхив.Амиа хорлосон гэж анхнаасаа эргэлзээтэй яриаг газарт нь үзлэг хийгээгүй байхдаа гаргасан байдаг.Лхагваа УИХ-н гишүүн Чойжилсүрэнгийн ”эзэмшлийн” газар дээр тэдний ажичдаас ирвэсээ хамгаалж тун ширүүн муудалцаж ”Та нар ирвэс албал та нарыгч хөнөөж чадна” хүртэл биенээ занах хэмжээнд хэрүүл тэмцэл нь хүрсэн гэж дуулдсан.Мэдээж Цагдаа энэ бүхнийг газар дээр нь шалгасан биз.Гэхдээ ирвэсийг нь алаагүй учир Лхагваагийн зүгээс ямар нэг үйлдэл гараагүй.Харин Чойжилсүрэнтэй уулзаад ухаж буй болон ухах гээд байгаа газраа орхиод зайлгэжээ

0  |  1
Top