Хэрлэн, Халх гол үерийн түвшинд байгааг АНХААРУУЛАВ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.

Цаашид нутгийн зарим хэсгээр түр зуурын болон аадар бороо орох төлөвтэй байгаа тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялаж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top