Усны нөөц, түүний сав газрыг бохирдож, хомсдохоос хамгаалах зорилгоор 21 аймагт шат дараатай ажлуудыг хийгээд байна
Усны нөөц, түүний сав газрыг бохирдож хомсдохоос хамгаалах, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг хэрэгжүүлж, Усны сав газар нутагт хамаарах гол горхи, булаг шанд, нуур тойром зэрэг усны сан бүхий газрын орчимд ажиллаж, усан орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг зайлуулах, усны бохирдлын эх үүсвэрийг тогтоох, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэх, зөвлөмж хүргүүлэх зэрэг ажлыг 21 аймагт зохион байгуулав.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны A/240 дүгээр тушаалыг үндэслэн хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, Монгол үндэсний их баяр наадмаар ард иргэдийг цэвэр, цэмцгэр орчинд наадах боломжийг бүрдүүлэх зорилгоор Сав газрын захиргаад, Аймаг, нийслэлийн БОАЖГ, ЗДТГ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран их цэвэрлэгээг зохион байгуулж нийт 534.6 тонн хогыг хогийн цэгт зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Мөн иргэд, олон нийтийг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гол горхи, булаг шанд, нуур тойром зэрэг усны сан бүхий газрын орчимд хог хаягдал хаяхгүй байх, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуурай хог хаягдал түр хадгалах 13 цэг, нөлөөллийн самбар зэргийг байршуулах ажлыг зохион байгууллаа.
Амрагчид олноор байрладаг 67 газарт тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэв
Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, бохирдохоос хамгаалах, амралт зугаалгаар яваа жуулчид, иргэдийн аюулгүй байдлыг хангах, голын эргийн экосистемийг хадгалах хамгаалах зорилгоор амрагчид олноор байрладаг 67 газарт тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэв.
Завхан аймагт Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ариун цэврийн байгууламжийн өнгө үзэмжтэй, аюулгүй, цэвэр цэмцгэр байдлыг ханган жорлонгийн цэвэрлэгээ, ариутгалын бодис цацан ариутгал хийж ажиллалаа. Сав газрын захиргаад, Байгаль орчны газраар “Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, голын дагуу хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх тухай” 133 гаруй албан бичгийг хүргүүлж ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )