Тус хурал нь "Цайны зам" олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой бөгөөд Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудын Засаг дарга нар, Тамгын газрын удирдлагууд,
Хятадын талаас Өвөр Монголын Өөртөө Засах орны Соёл, аялал жуулчлалын газар, Оросын талаас Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, мөн ОХУ-аас БНХАУ дахь Элчин Сайдын яамны төлөөллүүд, Москва, Санкт-Петербург, Красноярск, Свердловск, Новосибирск, Эрхүү муж, Алс дорнод Приморийн хязгаар, Хабаровскийн хязгаар, Бүгд Найрамдах Буриад улс, Шинэ Сибирийн Аялал жуулчлалын газруудын нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, санал солилцов.
Энэхүү хурлын хүрээнд холбооны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах, Монгол Улсын Говьсүмбэр аймаг, Хэнтий аймаг, ОХУ-ын Хабаровскийн хязгаар, Приморийн хязгаар зэрэг аймаг, мужуудыг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Цайны зам” аяллын маршрутын хүрээнд бодит ажил хэрэг болгоход идэвхтэй ажиллах ба уг хурлаас гарсан санал, дүгнэлтийг энэ оны 10 дугаар сард зохион байгуулагдах гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралд танилцуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )