БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны төлөөлөл "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түлшний үйлдвэрлэлийг хэвийн горимд оруулж, ажиллуулах, нөөц бүрдүүлэх, мидлинг таталтыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Монгол Улсын Засгийн газар ын 2022 оны 223 дугаар тогтоолоор Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулсан буй.
Тиймээс дүүргийн хэрэгцээнд хэрэглэх аюулгүйн нөөцийг бэлтгэх, айл өрх бүрт угаар мэдрэгч суурилуулах, борлуулатын цэг байгуулах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр тус тус холбогдох албаныханд үүрэг өглөө.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Нэргүй, НИТХ төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах газар, "Таван толгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн дарга нар болон албаны бусад төлөөлөд Налайх дүүрэгт ажиллав.
Сэтгэгдэл ( 0 )