“НҮБ-ын залуу төлөөлөгч” хөтөлбөр зарлагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

 

Байгалийн олон янз байдал болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулж, дуу хоолойг нь үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Нийгэмлэгийн хамтаар “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг 2022 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэг олгон, байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах бөгөөд шилдэг хоёр оролцогчийг 2022 онд Египет, Канад улсуудад болох НҮБ-ын олон улсын хурлуудад оролцуулна.

 Залуу төлөөлөгчид хуралд оролцон эх орондоо ирсний дараа үндэсний хэмжээний уулзалтыг зохион байгуулж, сурсан зүйлсээ хуваалцаж, байгаль орчны төлөөх залуучуудын оролцооны цаашдын алхмууд, боломжуудыг тодорхойлно.

 Энэхүү төсөл нь UN Youth Delegate буюу “НҮБ-ын Залуу төлөөлөгч” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нээж, анх удаа хэрэгжүүлж буй явдал юм.

 ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА:

2022 оны 8 сарын 20 - 10 сарын 15-ны Бямба гараг бүр

 ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • 18-30 насны Монгол Улсын иргэн
  • Монгол Улсад оршин суудаг (орон нутгаас хичээлд цахимаар оролцох боломжтой)
  • Англи хэлний бичиг, ярианы дундаж түвшинтэй (CEFR - В1, intermediate)
  •  Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эсвэл энэ чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай

 БҮРТГЭЛ:

2022 оны 8 сарын 12-ны 23:59 цаг хүртэл дараах цахим холбоосоор хүлээн авна. Зөвхөн тэнцсэн оролцогчидтой 8 сарын 18-ны дотор мэйл хаягаар холбогдоно.

https://forms.gle/W4JuQjRgHuB2QNBA7

 Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл байвал info@unamongolia.com эсвэл UNAssociationMGL Facebook page-р холбогдоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top