Кийду Кунзе Монгол дахь дугуйн аялалаа маргааш эхлүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

ХБНГУ-ын алдарт дугуйчин Кийду Кунзе Монгол Улсын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл дугуйгаар туулж гиннесийн рекордыг эвдэх аялалыг маргааш эхлүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор дотоодын аялал жуулчлалыг дэлхий дахинд сурталчлах ажлын хүрээнд алдарт дугуйчин Кийду Кунзег эх орондоо урилаа. Тэрээр өдөрт 350-400 км замыг 20 цаг тасралтгүй дугуйгаар явж гиннесийн рекорд эвдэх төлөвлөгөөтэй юм.

Герман, Швед, Норвеги, Хятад, Вьетнам зэрэг улсад КОВИД-19 цар тахлын дараа дугуй түрээсийн бизнес хүчээ авч, мөн дугуйн аялал жуулчлал эрчимтэй хөгжүүлснээр улсынхаа эдийн засагт дэмжлэг үзүүлж байна. Монгол улсад ч дугуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд алдарт дугуйчин Кийду Кунзегээр дамжуулан энэ чиглэлийн аялал жуулчлалыг дэлхий нийтэд таниулах зорилготой юм.

Уг аяллыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Соёлын яам, УИХ-ын гишүүн Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ийн гишүүн асан Д.Тэрбишдагва нарын хамтын ажиллагааны хүрээнд "Цолмон травел" ХХК гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.176.42) 2022 оны 08 сарын 03

Мундаг гэхээс өөр яах билээ. Манай дугуйчид Налайхын замд машин зам дээр явж харагддаг. Гэтэл хажууд нь дугуйн замтай. Хөдөлгөөнд саад болж тэгэх хэрэггүй. Кунз шиг алсын замд гарах аавын хүү алга даа монголд.

0  |  0
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 08 сарын 02

YUGII NUUDGIIN...TER JIL SAIHAN HUMUUNIIG NEG TENEG AYLJ YVAHAD N ALAA BIZDEE...

0  |  0
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 08 сарын 02

TENEG HUNII NUD N HARAHAD L TENEG BDGIINSHUU...TENEGUUDEES L HOL YVAARAI. TAARALDVAL SHUUD L ZUGTAARAI...

0  |  0
Top