"Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяны хүрээнд зам тээврийн осол 22.4 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Цагдаагийн Ерөнхий газраас урин дулаан цагт иргэд, хөдөө орон нутаг руу олноор зорчих, зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах чиглэлээр “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг зохион байгуулсан.

Тус аяны хүрээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 266 нэгжээр буюу 19.8 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 22 нэгжээр буюу 22.4 хувиар, нас барсан хүний тоо 2 нэгжээр буюу 15.4 хувиар, гэмтсэн хүний тоо 25 нэгжээр буюу 36.8 хувиар, хүүхэд өртсөн осол 8 нэгжээр буюу 36.4 тус тус буурсан үзүүлэлттэй байгаа талаар ЦЕГ-ын 2022 оны эхний хагас жилийн тайланд дурдсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top