Монгол Германы Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд "Германы гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн"-ийн зохицуулагч, мэргэжилтнүүдтэй хамтран 2,5 сая еврогийн хөрөнгө оруулалттай “Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийн ерөнхий агуулга, зорилтыг тодорхойллоо.
Төслийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон 1000 га-аас доошгүй талбайд нөхөн сэргээлт хийх юм.
2022 оны есдүгээр сарын 2-ны өдөр төслийн үнэлгээний сүүлийн хурлыг зохион байгуулж, хоёр тал харилцан зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
"Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай" төсөл 2023 оны нэгдүгээр сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл 36 сарын хугацаатай хэрэгжинэ.
Сэтгэгдэл ( 0 )