Тарваганы тархац, тоо толгойн судалгааг хийж байна

2022 оны 09 сарын 05

Сүхбаатар аймаг дахь Дарьгангын байгалийн цогцолборт газрын тал хээрийн экосистемийн түлхүүр зүйл нь монгол тарвага юм.

Тус бүс нутагт 2010 онд монгол тарваганы тоо толгой эрс багасаж, устах аюул тулгарсныг сэргээн нутагшуулах, хамгаалалын ажлыг шат дараатайгаар хийж ирсэн.

2020 оноос хамгаалалтын захиргаа нь тодорхой судалгааны арга зүйг ашиглан БЦГ-т “ Монгол тарваганы тоо толгой, тархац” –ыг судлах ажлыг дөрөвдүгээр сараас есдүгээр сарын 15  хүртэлх хугацаанд бие даан хийж гүйцэтгэж, 2022 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, Монголын Ирвэс хамгаалах төвийн гүйцэтгэх захирал доктор, дэд профессер Б.Мөнхцогтой хамтран “Монгол тарваганы тархац, тоо толгой, нягтшилын  судалгаа”-г талбайн арга зүйгээр 100х100 хэмжээтэй 14 сорилын талбайд судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top