Усны ажиглагчдыг амь насны даатгалд хамрууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Усны нөөцийн мониторинг хэрэгжүүлдэг усны харуулын ажиглагч нарыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрууллаа.

Гол мөрөн, нуур, мөстөл мөсөн голын усны нөөцийн өдөр бүрийн хяналтыг хийдэг, голын урсцыг хэмжих зорилгоор жилд дунджаар 60 орчим удаа зундаа гол усанд, өвөлдөө мөсөнд орж ажилладаг юм.

Мөн мөстлийн хяналтыг хийхээр Алтай таван богдын Хүйтний оргил зэрэг өндөр ууланд хэдэнтээ гарч, САЛБАРЫГ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАН ажилладаг гол нуур, мөстөл мөсөн голын харуулын ажиглагчид, төрийн үйлчилгээний 200 гаруй ажилчдыг амь нас, эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалд хамрууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top