Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаварын хүрээнд Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын албан хаагчид иргэд, малчидтай хамтран Ивэн болон Хараа гол дагуух хогийг цэвэрлэв
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан даалгаварын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сант сумын БОАЖГ-ын албан хаагчид усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор Ивэн голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулав.
Мөн усан сан бүхийг газрыг хамгаалах чиглэлээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Усалгаатай газар тариалан төслийн хүрээнд сумын төвийн хойд шуудууг засаж, янзлах ажлыг тус аймгийн “Брижд консракшин” ХХК гүйцэтгэж байна. Түүнээс гадна Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хараа голын эрэг дагуу аялал зугаалгын бүсэд дөрвөн хогийн цэг байршуулан, тус төвлөрсөн хогийн цэгийн хогийг иргэд, малчидтай хамтран цэвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )