Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагын сургалт зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, салбар дундын уялдаа холбоог зохицуулах, мэргэжил арга зүйгээр дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Нийслэлийн ерөнхий боловсролын 16-р сургуулийг сонгон авч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургаж буй нөхцөл байдалд үнэлгээ хийж, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон, мэргэжил, арга зүйгээр дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

 

 

Тус сургуулийн бага ангийн багш нарын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 20 гаруй бага ангийн багш нарт есдүгээр сарын 14-ний өдөр сургалт, уулзалтыг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлийн тухай үзэл баримтлал, харилцааны онцлог, дэмжин ажиллах төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудал болон сайн туршлагуудаа хуваалцлаа.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургахтай холбоотой холбогдох хууль эрх зүй, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн харилцааны онцлог, эцэг эх, асран хамгаалагч нарт сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хүртээмжийн үнэлгээ зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top