БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн албан даалгаврын хүрээнд Богдхан уулын хамгаалалтын захиргаа санаачлан хүн амын хөдөлгөөн төвлөрөл ихтэй амууд болох Зайсан, Жаргалант, Төрхурах, Манзушир, Түргэний амуудын ойн гүн дэх аяллын зам дагуух хогийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Цэвэрлэгээнд Хан-Уул дүүргээс 3, Баянзүрх дүүргээс 1, Хамгаалалтын захиргаанаас 5 техник хэрэгсэл дайчлан ажиллав.
Мөн Богдхан ууланд газар ашиглагч 48 аж ахуй нэгж, 320 гаруй хүн хүчийг хамруулан ойн гүнээс нийтдээ 16,5 тонн хог цэвэрлэв.
Мөн тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэн орчны хогийг цэвэрлүүлэх ажлыг эхлүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
ene hamt olond bayrlaa iim uil bainga baigaasai bid eh ornoo theverhen bailgahd eh oron hugjunu hun bur eh orondoo baigaldaa hairtai baigaasa ugna mgl nudee neevel delhiid busd orontoi harthuulbal erh duraarai ardtumen daanch mgl hun bur hariuthlaga dutddag ene bugdiig zohin baiguulsan hamt olon bayrlaa gedeg ug.g harsan hun bugd heleesei