Олон Улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах долоо хоногийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан хаагчид Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн дотуур байранд байрладаг сонсголын бэрхшээлтэй 60 хүүхэдтэй хамтран дохионы хэлийг сурталчлах явган аялал, спорт өдөрлөг зохион байгууллаа. Тус арга хэмжээг Витсамо ХХК дэмжиж ажиллаа.
Сэтгэгдэл ( 0 )