БОАЖЯ ногоон байгууламжтай боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн санаачилгаар "НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ"-г тохижуулах ажлыг "Монпеллетс" ХХК, "Империал кастел" ХХК, "Энх-Ялгуун" ХХК, "Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо", "УБТ Гарден" ХХК, "Үржих Үр" ХХК, "Инасус" ХХК-иуд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Уг байгууламжид Булган аймагт үйл ажиллагаа эрхэлдэг тарьмал өвс, малчдаас авсан угаагаагүй ноосоор хийсэн хонины ноосон органик бордоо, 8 сая хаягдал дугуйгаар байгальд ээлтэй аргаар боловсруулан хийсэн зөөлөвч буюу дэвсгэр , хог хаягдлын эсрэг подон ашиглан хийсэн сандал, ширээ, цэцгийн мандал зэргээр тохижуулжээ.

Тодруулбал байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр БОАЖЯ-ны гадна талбайг чимлээ. Мөн үндэс нь хязгаарлагдах боловч ургалт цэцэглэлтэд нөлөөлөхгүй, өнгөө алдахгүй ургах нийт 32 төрлийн мод, бут тарьсан юм.

Уг ажлыг гүйцэтгэсэн компаниуддаа БОАЖЯ-ны нийт албан хаагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.

Байгальд ээлтэй үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, дэлхий дахинд түгэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top