Шилдэг 10 оюутанд БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэг гардууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, тэдний авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, мэргэжлийг ур чадварыг нь хөгжүүлэх, өндөр оноотой төгсөгч нарыг тус мэргэжлээр элсүүлэх замаар шинэ элсэгчдийн чанарыг дээшлүүлэх зорилгоор сурлага, хариуцлага, манлайлал, мэргэжлийн өсөлт, хүсэл эрмэлзэлтэй оюутнуудыг шалгаруулж, шилдэг 10 оюутанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлэг олгож, өнөөдөр /2022.09.27/ буюу дэлхийн аялал жуулчлалын өдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.

Уг тэтгэлэг нь аялал жуулчлалын чиглэлээр бакалаврын түвшний мэргэжилтэн бэлтгэж буй сургуульд амжилттай суралцаж буй шилдэг оюутан, өндөр оноотой шинэ элсэгч нарт дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ба суралцагчийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг мөнгөн хэлбэрээр санхүүжүүлэхэд буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top