Монгол Улсад аяллаар ирэх жуулчдын тоо эхний наймдугаар сарын байдлаар 168,890-д хүрч, эдийн засагт оруулах хувь нэмэр нь 172 сая ам доллар буюу хагас их наяд төгрөгт хүрээд байна.
Жил бүр Монгол Улсад аялах жуулчдын 30-40 орчим хувийг ОХУ-ын жуулчид эзэлдэг бөгөөд энэ оны наймдугаар сарын байдлаар 79 мянган жуулчин ирсэн нь нийт жуулчдын 46%-ийг эзэлж байна.
ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсыг зорин ирэх Оросын жуулчдын тоо огцом нэмэгдэж буйтай холбогдуулан аялал жуулчлалын тур оператор компаниуд үйл ажиллагаагаа дахин төлөвлөх, зочид буудал, жуулчны баазууд тогтвортой ажиллах, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагууд жуулчдын зан төлөвт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, шат дараатай ажлуудыг салбарын байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )