Хөвсгөл далай, Увс нуурыг ЮНЕСКО-гийн "Шим мандлын нөөц газар"-аар бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

"Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16-р хурал" өнөөдөр /2022.10.03/ эхэллээ. Тус хурлын эхэнд Увс нуур, Хөвсгөл далай зэргийг ЮНЕСКО-гийн "Шим мандлын нөөц газар"-уудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн батламжийг албан ёсоор БОАЖ-ын сайдад гардуулсан юм.

Хөвсгөл далай, Увс нууруудыг ийнхүү ЮНЕСКО-д бүртгүүлснээр цэнгэг ус, газар нутгийг нь дэлхийн улс орны дэмжлэгтэйгээр хамгаалах боломж бүрдэж байна гэж салбарын яам онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top