ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Өнөөдөр 2022.11.16. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 07 цаг 59 минутад мандлаа, 17 цаг 14 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын хүлээцтэй байдлын өдөр. Исландад өнөөдөр Исланд хэлний өдөр бол БНАСАУ-д Ээжүүдийн өдөр, Украинд Радио, телевиз, холбооны өдөр юм.

Өнөөдөр Итали-францын жүжигчин, найруулагч Валерия Бруни-Тедески, Канадын жазз дуучин, төгөлдөр хуурч, Грэммийн таван удаагийн шагналт Дайана Кролл, Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Пол Скоулс, Украины уран гулгагч, олимпын аварга Оксана Баюл, Америкийн жүжигчин, продюсер, Алтан бөмбөрцөгийн шагналт Мэгги Жилленхол зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2010 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлал хийжээ.

2013 оны энэ өдөр Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад айлчилсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1907 оны энэ өдөр Оклахома АНУ-ын 46 дахь муж болжээ.

1918 оны энэ өдөр Унгар улс Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтнож, бүгд найрамдах улсаа зарлан тунхаглажээ.

1933 оны энэ өдөр ЗСБНХУ болон АНУ дипломат харилцаа тогтоосон байна.

1938 оны энэ өдөр самбо бөхийн төрөл бий болсон байна.

1945 оны энэ өдөр ЮНЕСКО үүсэн байгуулагджээ.

Өнөөдөр үс засуулвал Эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top