ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Өнөөдөр 2022.11.17. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 08 цаг 01 минутад мандлаа, 17 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын оюутны өдөр. ОХУ-д өнөөдөр Цагдаагийн өдөр бол Чех, Словакд Эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэх өдөр.

Энэ өдөр Америкийн кино найруулагч, Оскар, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Мартин Скорсезе, жүжигчин, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт Дэнни де Вито, Англи, Францын кино найруулагч Ролан Жоффе, Канадын жүжигчин Рэйчел МакАдамс, Америкийн зохиолч Кристофер Паолини, поп, R&B дуучин Кэт Делуна зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1933 оны энэ өдөр АНУ ЗСБНХУ-ыг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж, худалдааны харилцаагаа сэргээжээ.

1937 оны энэ өдөр Их Британийн Засгийн газрын гишүүн лорд Галифакс Гитлертэй уулзаж, Судетены асуудлыг энхийн замаар шийдвэрлэхээр оролджээ. Хэлэлцээ арваннэгдүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилсэн байна.

1943 оны энэ өдөр Чернобыль хотыг Германы цэргүүдээс чөлөөлжээ.

1988 оны энэ өдөр Беназир Бхутто Пакистаны анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон билээ.

1993 оны энэ өдөр Нигерид төрийн эргэлт болов.

2000 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгч Леонид Кучма «Украин хэзээ ч цөмийн зэвсэгтэй орон болохгүй» гэж мэдэгджээ.

2019 оны энэ өдөр Беларуст парламентын сонгууль болжээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top