ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 11 сарын 23

Өнөөдөр 2022.11.23. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 08 цаг 10 минутад мандлаа, 17 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Францын жүжигчин Венсан Кассель, Шведийн хоккейч, дэлхийн хоёр удаагийн аварга Никлас Бекстрём, Оросын уран гулгагч Алёна Леонова, Америкийн дуучин, жүжигчин Майли Сайрус, Финландын хоккейч Саку Койву, БНСУ-Оросын шорт-трекийн тамирчин, олимпын зургаан удаагийн аварга Виктор Ан буюу Ан Хён Су зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2014 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, физикч, академич Х.Намсрайд төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр Италид Борис Пастернакийн “Живаго эмч” роман гарчээ.

1921 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Уоррен Хардинг эмч нар өвчтөнүүдэд шар айргийг эмийн үүргээр бичихийг хориглосон байна.

1923 оны энэ өдөр Якоб Шик анхны цахилгаан сахлын хутганы зохиогчийн эрхийг авсан байна.

1970 оны энэ өдөр Донецк мужийг Лениний хоёрдугаар одонгоор шагнажээ.

1981 оны энэ өдөр Хятадад хувийн бизнесийг зөвшөөрсөн байна.

1996 оны энэ өдөр Бүгд найрамдах Ангола улс Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.

Өнөөдөр үс засуулвал Эрлэг лугаа учирна.

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй. Ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top