ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Өнөөдөр 2022.11.28. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 08 цаг 16 минутад мандлаа, 17 цаг 04 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -23 хэм, шөнөдөө -26 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Албани, Зүүн Тимор, Мавритани, Панамад Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Польшийн кино найруулагч, зохиолч Агнешка Холланд, Америкийн жүжигчин, найруулагч, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Эд Харрис, Мексикийн кино найруулагч, Оскарын таван удаагийн, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Альфонсо Куарон, Мали улсын Ерөнхий сайд асан Умар Ли, Парагвайн хөлбөмбөгч Нельсон Вальдес, Австралийн сагсан бөмбөгч Эндрю Богут зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1988 оны энэ өдөр БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хооронд “Монгол-Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай” гэрээг байгуулжээ.

БНСРУ-ын Ерөнхийлөгч Н.Чаушеску БНМАУ-д айлчилжээ.

2011 оны энэ өдөр О.Батсайхан, Д.Болд, Ж.Баатархүү, З.Ганбаатар, Ц.Туяа, Ч.Ганзориг нар Төрийн соёрхол шагнал хүртэв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1964 оны энэ өдөр Ангараг гараг руу Америкийн “Маринер-4” автомат станцыг илгээжээ.

1966 оны энэ өдөр Бурундид хаант төрийг түлхэн унагасны дараа Мишель Мичомберо анхны Ерөнхийлөгч нь болжээ.

1974 оны энэ өдөр Жон Леннон Элтон Жоны тоглолтын үеэр сүүлчийн удаа тайзан дээр гарчээ.

1990 оны энэ өдөр 65 настай Маргарет Тэтчер Их Британийн Ерөнхий сайдын суудлаас буув.

2016 оны энэ өдөр Бразилын “Шапекоэнсе” хөлбөмбөгийн багийнхны дийлэнх нь онгоцны ослоор амиа алджээ.

Өнөөдөр үс засуулвал Эд мал арвижна.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top