ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Өнөөдөр 2022.12.02. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 08 цаг 21 минутад мандлаа, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -20 хэм, шөнөдөө -26 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Боолчлолыг үгүй хийхийн төлөө тэмцэх олон улсын өдөр. АНЭУ-д өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр. ОХУ-д Банкны ажилчдын өдөр.

Энэ өдөр Югославын алдарт теннисчин Моника Селеш, Английн хөгжмийн зохиолч Кристофер Тони Уолстенхолм, Америкийн поп дуучин Бритни Спирс, Францын усанд сэлэгч, олимпын аварга Амори Лево, Италийн хөлбөмбөгч Маттео Дармиан, Ганын хөлбөмбөгч    Эммануэл Агеманг-Баду зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1920 оны энэ өдөр Турк, Армены хоорондын дайн дуусжээ.

1939 оны энэ өдөр Нью-Йоркт Фиорелло Ла Гуардиагийн нэрэмжит олон улсын нисэх буудал нээгдэв.

1956 оны энэ өдөр Фидель Кастро тэргүүтэй хувьсгалчид Мексикээс "Гранма" дарвуулт онгоцоор Кубад иржээ.

1976 оны энэ өдөр Фидель Кастро Кубын Ерөнхийлөгч болжээ.

1977 оны энэ өдөр Ливид Ту-154 онгоц сүйрч, 59 хүн нас баржээ.

1991 оны энэ өдөр Канад болон Польш улс Украины ЗСБНХУ-аас тусгаар тогтносныг хүлээн зөвшөөрсөн анхны улсууд болсон байна.

Өнөөдөр үс засуулвал Өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top