ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 03

Өнөөдөр 2022.12.03. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 08 цаг 23 минутад мандлаа, 17 цаг 01 минутад жаргана.

Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Кубад Эмч нарын баяр бол ОХУ-д Хуульчдын өдөр юм.

Энэ өдөр Их Британийн дуучин Оззи Осборн, Оросын хоккейчин, олимпын хоёр удаагийн, дэлхийн дөрвөн удаагийн аварга Игорь Ларионов, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жулианна Мур, жүжигчин Аманда Сейфред, Дэрил Ханна, Германы уран гулгагч, олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Катарина Витт, Английн хөлбөмбөгч Алекс МакКарти зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1818 оны энэ өдөр Иллинойс АНУ-ын 21 дэх муж болжээ.

1912 оны энэ өдөр Болгар, Грек, Серби, Черногор улсууд Турктэй тодорхой хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулав.

1965 оны энэ өдөр Их Британид “The Beatles”-ийн “Rubber Soul” цомог гарчээ. Энэхүү цомог нь тус хамтлагийг үндсээр нь өөрчилсөн гэж үздэг.

1966 оны энэ өдөр Кремлийн хананд Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилыг оршуулжээ.

1971 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны гуравдугаар дайн эхлэв.

1989 оны энэ өдөр Жорж Буш, Михаил Горбачев нар “ОХУ болон АНУ нь дайснууд биш” гэж мэдэгджээ. Энэ өдрийг “хүйтэн дайн”-ы төгсгөл гэдэг.

1992 оны энэ өдөр анх удаагаа мессеж илгээгджээ.

Өнөөдөр үс засуулвал Эрч хүч ихэснэ.

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top