Т.Намнансүрэнгийн байгуулсан АНХНЫ ТЕЛЕФОН СТАНЦЫГ төрийн өмчид авлаа

2023 оны 01 сарын 11

Монгол Улсын анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдарч байсан БЗД-ийн 6-р хороонд байрлалтай "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч музейн зориулалтаар сэргээн засварлах болсныг өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2023.01.11/ мөн Т.Намнансүрэнгийн байгуулж байсан анхны телефон станцыг төрийн өмчид эргүүлэн авлаа.

Тухайлбал 1913 онд баригдаж 1914-1998 он хүртэл одоогийн дүүргийн 6-р хороо Бөхийн өргөөний баруун хойно телефон станц, холбооны музей байрлаж байсан газрыг 2004 онд хууль бусаар "Ванхүү" ХХК-д өмчлөх эрх шилжсэн байсныг цуцалж шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлж төрийн өмчид аваад байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах хуучны орос хэв загвартай ногоон байшин нь 1900-ээд оны эхээр баригдсан бөгөөд олон нийтийн дунд “Төмөр утасны хороо” хэмээн нэрлэгддэг байжээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо үүсч хөгжсөн түүхэн он цаг үеийг төлөөлөн илтгэх анхны холбооны энэхүү барилгыг 1998 он хүртэл “Холбооны музей” зориулалтаар ашиглаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top