ОХУ-ын ШУА-ийн Байгаль дахь салбараас өчигдөр буюу бямба гарагт Хөвсгөл нуурын орчим хоёр удаа хүчтэй газар хөдөллөө гэж мэдээллээ.
Эхнийх нь өглөө 09.18 цагт 5,3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол дараа нь 21. 41 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт Эрхүүд 2 баллын хүчтэй мэдрэгдсэн байна.
Хөвсгөл нуур нь Байгаль нууртай ижил газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог юм.
Сэтгэгдэл ( 0 )