Өнөөдөр 2023.03.09. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 07 цаг 18 минутад мандлаа. 18 цаг 47 минутад жаргана. 2023 оны 68 дахь өдөр бөгөөд он дуустал 297 өдөр үлдэж байна.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө -10 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Дэлхийн Дижэйгийн өдөр, Хорон муу бодлоо үлдэн хөөх олон улсын өдөр, Дэлхийн бөөрөө арчлан хамгаалах өдөр, Барби хүүхэлдэйн төрсөн өдөр бол Ливанд Багш нарын баяр, АНУ-д попкорнд дурлагчдын өдөр, Америкт Хиймэл шүдний өдөр, Америго Веспуччигийн өдөр, Белиз улсад Үндэсний баатруудаа алдаршуулах өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр BTS хамтлагийн Suga, Японы сүмоч Точиозан, Францын халимаг гаралтай хөлбөмбөгч Юри Жоркаефф, Канадын жүжигчин Бренна О’Брайан, Бобслейн олимдын аварга, Швейцарын Алекс Бауман, АНУ-ын жүжигчин Оскар Айзек, Японы физикч, Нобелийн шагналт Такааки Кажита, Италийн жүжигчин Орнелла Мути, Renault, Nissan компаниудын ерөнхийлөгч асан Карлос Гон нарын алдартнууд мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1074 – Ромын Хамба лам Григорий VII гэрлэсэн бүх санваартныг сүм хийдээс хөөв.
1908 - Италийн хөлбөмбөгийн Интер Милан клуб байгуулагдав.
1945 - Дэлхийн хоёрдугаар дайнд Америкийн нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгджээ.
1953 – Москвад болсон Стлины оршуулгын ёслолын үеэр хүмүүс шахцалдаж, олон зуун хүн амиа алджээ.
1960 - Америкийн физикч Белдинг Хиббард Скрибнер бөөрний гемодиализийн аппаратыг зохион бүтээв.
1961 – Далай лам НҮБ-д хандан, Түвдийн тусгаар тогтнолыг сэргээхийг уриалжээ.
1990 – Хоёр Германыг нэгтгэх хэлэлцээ Берлинд эхлэв.
1997 – Нар хиртэлт Монголд хамгийн тод ажиглагджээ.
2011 - Америкийн "Дисковери" сансрын хөлөг 39 нислэг үйлдсэний дараа сүүлийн удаа газарджээ.
Өнөөдөр үс засуулвал муу, өнгө зүс доройтно.
Эл өдөр морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр найз нөхдийн дэмжлэгтэйгээр ажлаа хурдан амжуулах, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлүүлэх, бясалгал хийх, доодсыг асран, өглөг хандив өргөх, хараал жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл хийх, бэрийн үйлд муу. Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )