Мэдээллийн ZINDAA.MN сайт улиран өнгөрч байгаа 2023 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна. Эрхэм уншигч танд хууль эрх зүйн салбарт өрнөсөн "ОНЦЛОХ ТАВАН СЭДЭВ"-ийг хүргэе.
40 их наядыг “ХУЛГАЙЛСАН” нүүрсчдийн сүлжээ ил боллоо
Арав гаруй жилийн өмнөөс эхэлсэн “Нүүрсний хулгай” хоёр он дамнан дуулиан тарьж, 2023 оны төгсгөлд жинхэнэ нүүрсчдийн нэрс, холбоо хамаарал олон нийтэд ил болсон нь салбарын онцлох үйл явдлын нэг байлаа.
Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын дэргэд Хянан шалгах түр хороо байгуулагдаж, 40 их наядаар хэмжигдэх нүүрс манай улсаас хэрхэн, хэнээр дамжиж алдагдсан талаар сонсоцгоолоо. Энэ хэрэгт Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын гишүүд, Хил гааль, тагнуул, хилийн цэргийн байгууллагын удирдлагуудын нэр холбогдож, гэрчээр дуудагдсан нь анхаарал татах сэдэв байв.
Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 21 хэрэг үүсгэж, 128 хүнийг яллагдагчаар татсан. Өнөөдрийн байдлаар нүүрсний гурван хэрэгт холбогдох 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 21 хэрэг үүсгэж, 128 хүнийг яллагдагчаар татсан. Өнөөдрийн байдлаар нүүрсний гурван хэрэгт холбогдох 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд ирүүлсэн хэргүүдээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын 11 хүний хэрэг шийдэгдэлгүй хагас жилийн нүүр үзэж байгаа бол гааль, хилийн цэргийн албан тушаалтнуудад торгуулийн ял оноогоод байгаа юм. Харин “Нүүрсний сонсгол”-ын үеэр нэр дурдагдсан төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг уг хэрэгт албан ёсоор татан шалгаж, хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Монгол Улсын түүхэн дэх хамгийн олон ШҮҮГДЭГЧТЭЙ хурал
1937 оны аравдугаар сарын 18-ны өдөр. Бөмбөгөр ногоон театрт шүүх хурал эхэлжээ. Улсын яллагч Н.Пунцагдорж шүүх хурлыг нээж, “Хэрэгтний ширээнд сууж байгаа этгээдүүд нь хорлон сүйтгэх ажил явуулсан дайснууд” гэж тодотгоод, 14 хүнийг цаазалж дууссан түүхтэй. Энэ бол манай улсын шүүхийн “театр”-т хийсэн анхны хурал.
Тэгвэл 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улс түүхэндээ хоёр дахь удаагаа театрт, хамгийн олон шүүгдэгчтэй шүүх хурлыг эхлүүлсэн нь “Хөгжлийн банк”-ны хэрэг байлаа.
Хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум төгрөгийн хохиролтой энэ хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 шүүгдэгч оролцсон. Шүүх хурал 46 өдөр үргэлжилсний эцэст 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэгт УИХ-ын дөрвөн гишүүн холбогдсоноос ганцхан Ё.Баатарбилэгийг гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6 жилийн хорих ял шийтгэв. Ийнхүү Улаанбаатар чуулгын тайзнаа хамгийн олон шүүгдэгчтэйгээр тавигдсан “ЖҮЖИГ” өндөрлөсөн нь 2023 оны онцлох үйл явдлын нэг байлаа.
Хууль зүйн салбар шинэ сайдаар цусаа сэлбэлээ
Өнгөрч буй 2023 онд улсад хамгийн их хохирол учруулсан, түүхэн дэх хамгийн олон холбогдогчтой гээд дуулиант хэргүүд ил боллоо. Эдгээр хэргүүдийг үнэн зөвөөр шалгаж, шийдвэрлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг чухал бөгөөд энэ эгзэгтэй цаг үед салбарын сайд солигдсон юм.
2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үүрэгт ажлаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярт албан ёсоор хүлээлгэн өгсөн. Шинэ сайдын анхны томоохон ажил “Нүүрсний сонсгол” байсан бөгөөд уг сонсголоор ил болсон баримт, мэдээллийг цаашид хэрхэн шалгах, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх эсэх тухайд олон нийт өндөр хүлээлттэй байна.
Хүчирхийлэгчийн гарт өсвөр насны охин амь насаа алдав
Монгол Улсын хэмжээнд жилдээ 1000 гаруй хүүхэд сураггүй алга болдог гэх статистик судалгаа байна. Эдгээр хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, ар гэрт нь хүлээлгэн өгдөг хэдий ч жилээс жилд сураггүй алга болох хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул эцэг эх асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.
Одоогоос таван жилийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод өнөөдрийг хүртэл амьд эсэх нь тодорхойгүй байгаа.
Гэтэл 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр мөн л Дорноговь аймгаас 12 настай охин сургуульдаа явах гэж гараад сураггүй алга болсон. Хуулийнхан эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулсан ч охин аль хэдийн амь насаа алдсан байв.
Талийгаач охиныг өмнө нь ял шийтгэл эдэлж байгаад хугацаанаасаа өмнө суллагдсан этгээд хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн байсан нь бидэнд хуулиа сайжруулах, чангатгах шаардлагатай байгааг харуулсан явдал байв.
Хүүхэд хүчирхийлэгч нарт оноох ялыг чангатгалаа
Хүчирхийллийн гэмт хэргийн нийт хохирогчдын 30 хүртэлх хувийг хүүхдүүд эзэлдэг. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо огт буурахгүй өссөн байгаа ба энэ онд 370 хүүхэд хүчирхийллийн хохирогч болж, хоёр хүүхэд нас барсан байна.
Иймд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулсан нь салбарын онцлох сэдэв байв.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй) зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгож, хүнийг, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй, хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгосон юм. Энэ хууль ирэх ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
1999 oni obol anujin ohin genetl alag bolson neg erguu sogtuu oyutan ih zasahgin anujin alsan uhuslen geel .barag bugdere dairla zodson tee. tgebel uhulsne ohino ih huralin gishun anujin olon borto gej sujile.
1999 oni obol bi 1 ohino uhulsne ohin mine barag egmgui yabjigal alulsan uhuldeg geel ih olon huuhed bariad zodol ehelsen tegel nogdoh uhsen ohin anujin amerik 13 jil amdarj jargaj suugal irsen genee. bur oroo hurtrl ingej heled sujilee.