Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор “Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Урин хаврыг угтсан соёлын томоохон арга хэмжээ болох “Музейн нээлттэй өдрүүд”-ээр уламжлал ёсоор төрийн болон орон нутгийн өмчийн музейд байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд гуравдугаар сарын 07-13-ны өдрүүдэд үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Мөн Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд олон нийтийн оролцоог хангасан тусгай үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, лекц, уулзалт хэлэлцүүлэг зэрэг нийгэмд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ болно.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей 0-16 насны хүүхдэд төлбөргүй үйлчилдэг тул хүүхдүүд та бүхэн жилийн аль ч улиралд анги, хамт олноороо, гэр бүлээрээ музей үзэх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )