17 настай жирэмсэн эх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн цонхоор үсэрч, амиа алдсан хэрэг өчигдөр /2019.03.26-27-нд шилжих шөнө/ гарсан. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор зөвлөх Г.Баттулга тайлбар өглөө.
Г.БАТТУЛГА:
-Ё овогтой А манай эмнэлэгт ирж хэвтсэн. Өчигдөр /2019.03.26/ 16:55 цагт төрөх үйл ажиллагаа эхэлсэн. 39 долоо хоногтой, ураг орчмын шингэн эрт гарсан оноштойгоор төрөхийн өмнөх өрөөнд хянагдаж байсан хүн цонхоор үсэрсэн золгүй явдал тохиолдлоо. Тухайн үед иргэдээс тусламж үйлчилгээ үзүүлж, унаж байгаа хүчийг буулгаж, гэмтлийн эрсдлийг бууруулсан. Тусламж үйлчилгээ үзүүлж, шинжилгээ хийсэн. Гэмтлийн эмч дуудаж, ирж үзлэг хийсэн. Төрөх өрөөнд буцаж тээвэрлэж авчирч төрүүлсэн. Төрүүлэх явцад 3 кг, 50 см амьгүй ураг төрсөн. Оюун ухаан болон орчны харьцаа хэвийн явагдаж байсан хүн байсан. Талийгаач өндрөөс унаж доргин, хүнд гэмтэл авсан тул Гэмтэл, согог судлалын эмнэлэг рүү хүргэсэн.
Жирэмсний хяналтын явцад тухайн ээж шинжилгээнүүдээ бүрэн гүйцэд өгч байсан. Онц анхаарал татахаар өөрчлөлт байгаагүй. Төрөх үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Төрөх ажиллагаанд гажуудал, анхаарал татах зүйлс байгаагүй. Тухайн эмэгтэй өөр нэг төрөгч эхтэй нэг өрөөнд байсан. Түүнийг хажуугийн өрөөнд орж, ургийн бичлэг хийлгэх явцад талийгаач цонхоо онгойлгож, үсэрсэн байсан. Түүнийг сахиж, холбоотой байсан ар гэрийнхэн нь гэр рүүгээ очихоор явсан үед ийм золгүй явдал тохилдсон.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 2 )
tsonkhoo jijigsgemeer yum bndaa. porchik hiimeer yum bn.
hezee mongold sahiur bdag bsiin bugd l joridoroor zagnuulaad molhoj bdii shd. toroltiin uil yawts ehed nen yalangui ahan turugchid hund bdag bh. bi anh torohdoo oron door gedseeree hevtne geed zutgeef bsn gesen ,azaar ter uyed hunee aldaagui emch suvilagchtai tuldaa argadaj taivshruulsan gedeg. 8jiliin daraa 2dah torolt deeree turshlagatai yum bj yundaa orilood bgaan gej tolgoi turuugui zagnuulj shalan deer mulhuj suuldee mungu ugch turj bilee. ahin 6jiliin daraa oor ulsad torloo. bi hatan shig nuhur mani haan shig huu mani hanhuu shig dutagdah yu ch ugui 2tsagin dara vino tulgaj suulaa.