Халдварт саагийн эсрэг вакциныг дархлаажуулалтад нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, өрхийн менежер, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, вакцинатор нарын 39 хүнийг сургагч багшаар бэлтгэлээ. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд дүүрэгчилсэн сургалт зохион байгуулж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлагч, хүүхдийн эмч, чанар болон өрхийн менежер, сувилахуйн арга зүйч, сургалт хариуцсан мэргэжилтэн, халдварт, мэдрэл, хүүхдийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, сувилагч, вакцинатор, нийгмийн ажилтан зэрэг 819 хүнийг хамрууллаа.  

Мөн энэ сарын 01-нээс эхлэн улсын хэмжээнд халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг 05 сартай хүүхдэд нэг тунгаар дархлаажуулж эхэллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top