Монгол Улс 700 сая ам.долларын зэсийн баяжмал борлуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Монгол Улс он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар 701.4 сая ам.долларын зэсийн баяжмал борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөн хувиар өссөн дүн юм. Энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд 489.1 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, өнгөрсөн оныхоос 30.5 мянган тонноор өссөн байна.

Монгол Улсын эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт алт, мөнгө, төмөр, нүүрс, зэс, молибден, фосфат, никел зэрэг түүхий эд эзэлдэг билээ. Зөвхөн уул уурхайн салбар Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 72 хувийг бүрдүүлдэг бол, нийт экспортын 87 хувийг бүрдүүлдэг билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр 2018 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top