СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ДОХ-ын халдвар тээгч эмэгтэй нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо 2019 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732-оор нэмэгджээ.

Нийслэлд өнгөрсөн аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 281 болсон байна.

Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч иргэн өвчний сүүлийн шатандаа шилжиж, нас барсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны ... тоотод оршин суух, 41 настай эмэгтэй нас барсан байжээ.

Талийгаачийн биед олон тооны хөх толбо үүссэн байсан бөгөөд шүүхийн шинжилгээний дүгнэлтээр талийгаач ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогдсон байна. 

Талийгаач нь дээрх өвчний улмаас долоон жил эмнэлгийн хяналтад байсан ба түүний хамтран амьдрагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хяналтад оруулахаар болжээ. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.30) 2020 оны 02 сарын 02

Архи, хар тамхи, ДОХ ... гээд л муу муухай юум их гардаг болжээ. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэгчээр. УИХ гишүүд, ҮХЦэцийн дарга, дипломатчууд элдэв МУУ юуманд орооцолдож бодитоор үзүүлээд байхад энгийн иргэд залуучууд учир мэдэхгүй дуурайцгаах юум. Томчууд өөрсдөө зөв үлгэр дуурайлтай баймаар. Эмч хүүхэн хүртэл гэр бүлтэй 2 хүүхэдтэй хүний нөхөр лүү өөрөө утасдаад гуйгаад өвөрт нь ороод гүйгээд байх юум үүнийг юу гэж үзэхэв? Иймэрхүү явдлаас л бэлгийн замын халдварт өвчин дамжиж байгаа биз дээ?! Дараа ажлын газар нэрийг нь бичнээ...

0  |  1
Хэцүү(150.129.142.11) 2020 оны 02 сарын 16

281 хүний цаана хэдэн хүн бга болдоо...

1  |  0
Оролцоход бэлэн(192.82.77.4) 2020 оны 02 сарын 16

ДОХ-той болон Хар тамхинд донтсон нөхдүүдийг улсаас нууцаар ээлж дараалан ”устгах” ажиллагаа байнга явуулахгүй бол Монголд маш их аюул авчрахаар байгаа шүү

3  |  4
Иргэн(103.212.117.88) 2020 оны 02 сарын 16

Дохтой байж бас хамтран амьдралтай яана даа.эрүүл саруул хүнд нөхөр эхнэр олдохгүй байхад бас хор уршгийг нь мэдсээр байж донтой гар уу үгүй юу өөрөө үхлээ хүлээж байж бусдад халдвар хараанаасаа айгаагүй л бна дах

4  |  4
Zochin(192.82.72.73) 2020 оны 02 сарын 16

Neg ni ch gesen ybj bsn ni deer...

3  |  8
Top