БНХАУ-ын Хүбэй мужийн нийслэл Үхань хотод хатгааны шинэ төрлийн нууцлаг вирус дэгдсэн тухай BBC агентлаг мэдээллээ.
Одоогийн байдлаар 44 хүн уг вирусээр халдварлаад буй бөгөөд 11 өвчтөний биеийн байдал тааруу байна. Хонконг хот болон Сингапур улсад Үхань хотоос ирж буй жуулчдыг тусгайлсан шинжилгээнд хамруулах түр журам гаргажээ.
Олон нийтийн цахим сүлжээгээр 2003-2004 онд ази тив даяар дэгдсэн шувууны цар тахалтай адилхан гэж байгаа ч Үхань хотын Эрүүлийг хамгаалах хороо үүнийг тус вирустэй огтхон ч адилгүй болохыг батлаад байгаа юм.
Уг нууцлаг вирус нь жирийн хатгалгааг бодвол илүү түргэн хугацаанд хүндрэх магадлалтай, биеийн халуун 40 хэмээс дээш гарч, цусаар ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа аж. Одоогоор БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны даалгавраар өвчний шалтгаан, нөхцөл, вирус зэргийг тогтоохоор Үхань хот даяар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )