ЭМЯ: 6.3 сая хүн халдвар аваад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.02/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.358 сая халдварын тохиолдол илэрч, 377 мянган хүн нас баржээ. Нийт 2.9 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 99 мянган хүн халдвар авч, 2000 хүн нас барлаа. Өвчлөлт болон нас баралт буурсан байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 9000 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 39-299-өөр нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 229 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Манай улсад нийт 1792 хүн ажиглалтад байна. 

119 дугаарт 187 дуудлага ирж, зөвлөгөө авсан авсан байна. Мөн дэлгүүрийн худалдагч нар амны хаалтгүй байгаа талаар гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ

Top