Өнөөдөр ОХУ-ын Буриадын Түнхэн аймагт коронавирусний халдварын хоёр тохиолдол илэрснээр Буриадад ганц Ах аймаг (Окинский район) л халдваргүй үлдлээ.
Түнхэн аймагт илэрсэн хоёр тохиолдлын нэг нь тавдугаар сарын 24-нд Буриадад ирээд тусгаарлалтад байсан хүн юм. Түүний хавьтагч 22 хүнийг бүгдийг тогтоон, тусгаарлалтад оруулжээ. Хоёр дахь тохиолдол мөн л гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Хабаровск-Эрхүү чиглэлийн онгоцоор ирсэн иргэнийг гэрт нь тусгаарлалтад оруулсан байсан бөгөөд халдвартай нь мөн тогтоогдсон байна.
Буриадад өчигдөр халдварын тоо 24-өөр нэмэгдэж, нийт тохиолдол 1587 боллоо. 905 хүн эдгэж, 10 хүн нас барсан. Нийслэл Улаан-Үдэд 861 тохиолдол илэрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
эмнэлгийн ажилтнуудын хамгаалалт тааруу харагдаж байна. буриаддаа туслах юмсан