КОВИД-19 | Мексик улс эндэгдэл 10 мянгаас давсан долоо дахь улс боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

 

Хойд Америкийн шинэ голомт болоод буй Мексик улсад коронавируст цар тахлын улмаас эндсэн хүмүүсийн тоо 10.1 мянгад хүрчээ.

Ингэснээр тахлын улмаас эндсэн хүмүүсийн тоо нь 10 мянгаас давсан дэлхийн долоо дахь улс боллоо.

Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 237 эндэгдэл бүртгэгдсэн байна.

Мексикт коронавирусний анхны тохиолдол гуравдугаар сарын 18-нд бүртгэгдэж байсан юм.

Хэдийгээр цар тахлын тохиолдол болон эндэгдэл нэмэгдэж байгаа Мексикийн Засгийн газар энэ долоо хоногт уул уурхай, барилга, аялал жуулчлалын салбарын үй ажиллагааг хэвийн байдалд шилжүүлэхээр болоод байгаа билээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Мексик улсад одоогоор халдварын 93.4 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Эх сурвалж: CNN

Top