ЭМЯ: 1812 хүн ажиглалтад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.03/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.471 сая халдварын тохиолдол илэрч, 381 мянган хүн нас баржээ. Нийт 2.9 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 108 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Өвчлөлт 9000, нас баралт 1500-аар нэмэгдлээ. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8000 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 28-210-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 210, Тувад 46 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Манай улсад нийт 1812 хүн ажиглалтад байна. Орон нутгийн 14 галт тэргэнд 5000 хүнд шинжилгээ хйихэд хариу бүгд сөрөг гарлаа. 

119 дугаарт 178 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 2 хүн зөвлөгөө авсан авсан байна. Мөн дэлгүүрийн худалдагч нар амны хаалтгүй байгаа талаар гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Top