АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийн ажилтан хар арьст эрэгтэйг хөнөөснийг эсэргүүцсэн жагсаалд цуглаанд оролцогчдоос коронавирусний халдвар илэрч эхэллээ.
Тухайлбал Оклахома хотод болсон жагсаалд оролцсон найман хүнээс халдвар илэрсэн байна. Мөн бусад хотуудад болж буй жагсаалд оролцож саатуулагдсан хүн бүрээс шинжилгээ авахаар болжээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн нэгдсэн эмнэлгүүдийн захирал Жером Адамс жагсаалд оролцогчдоос вирус илрэх өндөр магадлалтай байгааг анхааруулсан юм.
АНУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс жагсаал цуглаанд оролцсон хүмүүс нэн яаралтай харьяа газрынхаа эрүүл мэндийн нэгдэлд хандахыг уриалжээ.
Эх сурвалж: CNN