КОВИД-19 | Бразилд эндсэн хүний тоо 31 мянгаас давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

 

Бразилын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавируст халдварын улмаас эндсэн хүний тоо 31.1 мянгад хүрсэн тухай мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд халдварын улмаас 1.2 мянган хүн амиа алдсан байна. Энэ хугацаанд 28.9 мянган хүн шинээр оношлогджээ.

Бразил улсын халдварын голомт болоод буй Сау Паулу хотод 24 цагийн дотор 327 хүн эндэж, зөвхөн энэ хотод эндсэн хүний тоо 7.9 мянгад хүрсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хойд болон Өмнөд Америк тив халдварын голомт болж байгааг анхааруулсан юм.

Хэдийгээр халдварын тохиолдол буурахгүй, эндэгдлийн тоо өссөөр байгаа ч Бразилын Засгийн газар эдийн засгаа алгуур нээхээр болоод байгаа билээ.

Эх сурвалж: BBC

 

 

Top