Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам “ковид-19” вирустэй өвчтөнд хэрэглэж буй ремдесивир эмийг импортоор авахыг хүлээн зөвшөөрчээ.
Тус эмийг цар тахлын үед Япон, АНУ, Их Британи, Энэтхэг зэрэг улсууд хэрэглэж байгаа юм.
Өмнөд Солонгос улс АНУ-ын Gilead Science компанийн Солонгос дахь төлөөлөгчийн газраар дамжуулан импортоор авахаар болжээ.
Ингэснээр энэ сардаа багтаан Өмнөд Солонгос улс өвчтөнүүдэд ремдесивир эм өгөх боломжтой болох юм.
Эх сурвалж: CNN