Тавдугаар ангийн хүү Буриадад хандив өргөжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Шинэ төрлийн коронавирусний халдвар эрчтэй тархаж байгаа Буриадад монголчууд тусламж, хандив өргөсөөр байна. ОХУ дахь Монголын ЭСЯ-наас ээлжит тусламжийг Буриадын Засгийн газарт гардуулан өглөө.

63450 нэг удаагийн маск, 94 хамгаалалтын хувцас, 95 хамгаалах нүдний шил, 200 хос мэс заслын бээлий, 95 хос улавчийг Буриадын эмнэлгүүдэд тараан өгөхөөр болжээ.
 

Энэ удаагийн тусламжийн бараанд олны анхаарлыг татсан нэгэн тусламж байлаа. Улаанбаатар дахь Г.В.Плехановын нэрэмжит дунд сургуулийн 5-ын А ангийн сурагч М.Цэлмэг өөрийн оёсон олон удаа хэрэглэх амны хаалтуудыг 20 мянган төгрөгийн хамт илгээсэн байв.

Буриадын тэргүүн Алексей Цыденов “Энэ бол сайхан сэтгэлийн тод жишээ төдийгүй хүн бүхэнд үлгэр дуурайл болох явдал. Цар тахал намдсаны дараа бид түүнийг Буриадад урьж, Байгаль нуураар аялуулан, соёлтой гоо танилцуулах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.201) 2020 оны 06 сарын 04

Mongol axan dyys xamtdaa muuxai uvchnii ard garnaa.

0  |  0
Top