БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод нийт 10 сая хүнийг шинжилгээнд хамруулсан талаар тус хотын Эрүүлийг хамгаалах хорооноос мэдээллээ.
Шинжилгээ явуулахад ердөө халдварын 300 тохиолдол илэрсэн байна. Дээрх 300 хүний нэг болон хоёрдугаар хавьтлын 1174 хүнээс нэмэлт шинжилгээ авахад вирусний халдвар илрээгүй аж.
Сүүлийн 19 хоногийн турш явуулсан шинжилгээгээр тус хотын 1/3-т нь эсрэг биет илэрсэн ул мөр тогтоогджээ.
Хэдийгээр халдварын шинэ тохиолдол цөөн байгаа ч анхаарал хяналтаа сулруулахгүй гэж Ухань хотын Эрүүлийг хамгаалах хорооноос мэдээллээ.
Ухань хотын захиргааны мэдээллээр шинжилгээнд хамруулах ажилд 900 сая юань буюу 125 сая ам.доллар зарцуулсан байна.
Эх сурвалж: Associated Press