Их Британийн Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Ричард Дирлоу The Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа коронавирусийг Уханийн лабораторид боловсруулсан байж болзошгүй тухай ярьжээ.
Түүний энэ мэдэгдэл Их Британи төдийгүй Европын холбооны бусад улсад шуугиан тариад байна.
“Коронавирусний генийн бүтцийг аваад үзэхэд лабораторийн түвшинд гарган авсан байж болзошгүй дүр зураг ажиглагддаг. Гэхдээ Ухань хотын лаборатори коронавирусийг санамсаргүй алдсан. Магадгүй судалгааны явцад алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй” гэж Их Британийн Тагнуулын төв газрын дарга асан Сир Ричард Дирлоу ярьжээ.
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод коронавируст халдвар дэгдэж эхэлсэн эхний хоёр сард Их Британи болон АНУ-ын хэд, хэдэн улстөрчид уг вирусийг био зэвсэг гэж үзэж байсан ч албан ёсоор баталгаажуулаагүй билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч үүнийг эрс няцааж амьтнаас гаралтай вирус гэж мэдэгдсээр байгаа юм.
Одоогоор дэлхий даяар коронавирусний оноштой 6.5 сая хүн байгаа бөгөөд 400 гаруй мянган хүн вирусний улмаас эндээд байна.
Эх сурвалж: Fox News