АНУ-д гэрийн тэжээмэл нохой тэр дундаа немц овчаркнаас коронавирусний халдвар илэрчээ.
Тус улсын Нью-Йорк хотын нэгэн гэр бүл нохойгоо мал эмнэлэгт үзүүлж, шинжилгээнд хамруулахад ийнхүү коронавирусний халдвар илэрсэн байна.
Нохойны эзэн болон гэр бүлийнх нь хоёр ч хүн коронавирусээр халдварлаж улмаар бүрэн эдгэрээд байжээ.
Вирусээр халдварласан нохойг АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа Мал эмнэлгийн лабораторид тусгаарлан нарийвчилсан шинжилгээ авч байгаа аж.
Ингэснээр тус улсад нохойноос вирус илэрсэн анхны тохиолдол боллоо.
Өмнө нь Нью-Йоркын амьтны хүрээлэнгийн таван бар, гурван арслангаас вирус илэрч байсан билээ.
Түүнчлэн Вашингтон болон Мейн мужид гэрийн тэжээмэл муураас вирусний халдвар илэрч байсан юм.
Эх сурвалж: National Geographic