Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой асуудлаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. /2020.06.06/
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ДЭМБ амны хаалт зүүх зөвлөмжөө шинэчиллээ. Амны хаалт зүүх үр дүнтэй болох нь тогтоогдсон тул амны хаалт зүүхийг сурталчлахыг уриалжээ. Амны хаалт нь коронавирусний халдвараас дангаар хамгаалж чадахгүй тул гараа угаах зэрэг ариун цэврийг сахих арга хэмжээ давхар авч байхыг зөвлөж байна. Хумхаа өвчний гидроксинхлорохин эм КОВИД-19-ийн эсрэг үр дүнгүй болох нь нотлогдсон тул туршилтыг зогсоосон байна. Их Британийн компани Энэтхэгийн хүрээлэнгүүдтэй хамтран вакцин бүтээж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард эмнэл зүйн туршилтыг эхлүүлэх гэж байна" гэсэн мэдээлэл өглөө.