Д.Нямхүү: Хоёр оюутнаас коронавирус илэрлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой асуудлаар цаг үеийн ээлжит мэдээлэл өглөө. /2020.06.06/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны  зургаадугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн лабораториуд 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Нэг оюутан эдгэрч гарсан. Тэр оюутан 22 настай, 23 хоног эмчлэгдсэн. Ингээд Монгол Улсад халдвар авсан хүний нийт тоо 193 болж, 71 хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гараад байна. Өвчтөнүүдийн 108 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. Өвчтөнүүдийн дунд 8-16 нэг хүүхэд, гурван жирэмсэн эмэгтэй, элэгний хавдартай нэг, чихрийн шижинтэй нэг хүн байна" гэлээ. 

Top