КОВИД-19 | Энэтхэг халдварын тархалт хамгийн өндөр таван улсын нэг боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07

 

Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Энэтхэг улсад коронавирусний батлагдсан 246.6 мянган тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт хамгийн өндөр таван улсын нэг болжээ.

Ингэснээр халдварын тархалтаараа Испанийг ардаа орхисон байна.

Одоогоор Энэтхэг улсад коронавируст халдварын улмаас 6.9 мянган хүн энджээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны үзэж байгаагаар халдварын тархалтын тоо албан ёсоор бүртгэгдсэн тооноос их байх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа юм.

Одоогоор Мумбай, Калькутт, Шинэ Дели зэрэг томоохон хотуудын ядуусын хороололд вирусний халдвар бүртгэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.


Халдварын тархалт хамгийн өндөр ТАВАН улс: 
 

  1. АНУ /Халдварын тохиолдол: 1 919 430 /
     
  2. Бразил /Халдварын тохиолдол: 645 771/
     
  3. ОХУ /Халдварын тохиолдол: 458 102/
     
  4. Их Британи /Халдварын тохиолдол: 286 294/
     
  5. Энэтхэг /Халдварын тохиолдол: 246 622/

Эх сурвалж: Hindustan Times

Top