Энэтхэгт коронавируст халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч худалдааны төв, ресторан, зоогийн газар, зочид буудал болон үйлчилгээний газруудыг нээх шийдвэр гаргалаа.
Энэтхэгийн Засгийн газрын дээрх шийдвэрийг ДЭМБ-аас халдварын тархалтыг хяналтаас гаргах эрсдэлтэй гэж шүүмжилсэн юм.
Өнгөрсөн 24 цагийн дотор л гэхэд Энэтхэгт 9.9 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр тус улс Ази тивд халдварын тохиолдлоороо тэргүүлж буй хоёр дахь улс болсон юм.
Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээллээр тус улсад халдварын нийт тохиолдол 257.6 мянгад хүрч 7.2 мянган хүн эндээд байна.
Эх сурвалж: South China Morning Post